Өнөө цагт “Google Earth” хэмээх дэвшилтэт программ гарч глобус хоцрогдож байгаа гэж хэлж болно. Тэгвэл Энди Иодер дэлхийн бөмбөрцгийн загварыг шүдэнзээр бүтээхэд хоёр жил зарцуулжээ. Тэрээр хэдэн мянган шүдэнзийг өнгө өнгөөр будан газрын зураг дээрх тэмдэглэгээнүүдийг нь ялгасан байна. Шүдэнзнүүдийг зөөлөн хавтан дээр сайтар наалдуулж, бэхэлжээ.











