
БГД-ийн 4-р хорооны Гаалийн 7-р байрны гаднах зогсоолд байсан иргэн, 35 настай эмэгтэй Б-ийн эзэмшлийн "Alieon" маркийн автомашинаас цүнхтэй эд зүйл, бэлэн биет 800.000 төгрөг хулгайлагдсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Иргэд авто машинаа харуул хамгаалалтгүй газар тавих, камер гэрэлтүүлэггүй байршилд орхисноос эд зүйлээрээ хохирох тохиолдол байнга гардагийг цагдаагийн байгууллагаас анхааруулж, цаашид харуул хамгаалалттай газар орхих, дохиоллын систем суулгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/