
Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар агсны мэндэлсний 57 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмыг Сүхбаатар аймагт зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 19, 20-нд “Жаахан шарга” театрт болох тус наадмын шүлгийг энэ сарын 15-ныг хүртэл Eenee18@gmail хаягаар авах бөгөөд оролцогчид 2-3 шүлгээ ирүүлэх боломжтой аж. Энэ удаагийн наадмыг яруу найраг, уран уншлага гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах бөгөөд яруу найргийн төрөлд тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчийг нэг сая төгрөгөөр байлах юм байна.
Т.Энхэлээ