БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас өчигдөр 14.50 цагт Улаанбаатар руу хөөрөх ёстой байсан МИАТ-ын онгоцонд техникийн саатал гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Онгоц одоо хүртэл хөөрөөгүй байгаа гэж зарим эх сурвалж хэлж байгаа бол нөгөө хэсэг нь өнөө өглөө 07.00 цагаас Улаанбаатарыг зорьсон гэв. Харин Инчонд саатаад байсан гэх Монгол иргэд олон нийтийн сүлжээгээр МИАТ-ын онгоц хөөрөх үед шатахуун алдаж байгаагаа гадны хүний мэдээллээр мэдэж, зорчигчдыг буулгасан. Шатахуун алдаж байгааг мэдэлгүй ниссэн бол юу болох байсан бол гэцгээж байгаа аж. Юутай ч тухайн онгоцонд 150 гаруй монгол иргэн зорчих гэж байжээ.
Д.Дуулим



















































