
Монголын хөлбөмбөгчид Балба, Камбожийн багтай эх орныхоо дэвжээн дээр өрсөлдөхөөр болсон бөгөөд Монголоос лигийн хамгийн олон түрүүтэй “Эрчим” клуб тэмцээнд оролцох юм. Хэсгийн тоглолтын анхан шатны сугалаагаар манай багтай Балбын “Manang Marshyangdi”, Камбожийн “Svayrieng” клуб нэг хэсэгт багтжээ.
Энэ жилийн “President’s Cup”-ын “А” хэсэгт Шри Ланка улсын “Sri Lanka Air Force SC”, Пакистаны “KRL”, Бангладешийн “Sheikh Russel Krira Chakara Ltd”, Бутаны “Ugyen Academy”, “В” хэсэг Филиппиний “Ceres - La Salle”, Туркменистаны “FC HTTU”, Тайванийн Tatung, БНАСАУ-ын “Rimyongsu” клуб багтсан бөгөөд хэсгийн тоглолтууд ирэх тавдугаар сарын 1-11-ны өдрүүдэд болно. Хэсэг тус бүрээс шалгарсан хоёр баг есдүгээр сарын 22-28-нд эцсийн шатанд өрсөлдөх юм.
24tsag.mn