
Түүний багш бол УГЗ, хөгжмийн зохиолч Сангидоржийн ууган охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэг юм. Багш шавь хоёрын ураг барилдлага 2009 онд Испани улсаас эхэлсэн бөгөөд энэ удаагийн “Шопены үдэш” тоглолтонд С.Саянцэцэг багш нь оролцож хөгжим бүрийн өмнө мэргэжлийн, сонирхолтой тайлбар хийж оролцоно.
Б.Оюу нь Шопены олон улсын уралдаанд оролцохын өмнө нэг сар өөрийгөө тусгаарлаж бэлдэж, амжилттай оролцож байсан Монголын шилдэг залуу төгөлдөр хуурчдын нэг юм.
24tsag.mn