Хойд Солонгосын усан онгоц Өмнөд Солонгост осолдож, хоёр хүн амь үрэгдсэн байна. 16 хүн тээвэрлэж явсан ачааны усан онгоц дээрээ Монголын туг мандуулсан байсан гэнэ. Тусгай багийнхан гурван хүнийг аварсан бөгөөд үлдсэн 11 нь ор сураггүй алга болжээ. Уг усан онгоц Хойд Солонгосоос Хятад руу ачаа тээвэрлэж явсан талаар BBC агентлаг мэдээлэв. Одоогоор онгоцны зорчигчдыг хайх ажиллагаанд 13 усан онгоц, зургаан агаарын онгоц оролцож байна. Усан онгоц яагаад осолдсон, ямар учраас Монголын туг мандуулж явсан талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж тогтоож чадаагүй байгаа ажээ.
