
Хүн ам ихээр суурьшсан дүүрэгт түргэн тусламж, тэр дундаа хүүхдийн түргэний тусламжийн чанар хүртээмж тулгамдсан асуудал болж байна. Өдөрт 1-2 ээлжээр 14-15 дуудлагын тэрэг түргэн тусламжид үйлчилдэг. СХД, БЗД-ийн хүүхдийн түргэн тусламжийн утсанд дуудлага өгөхөд бүтэн нэг цаг болдог, харин дуудлагын эмч ирэхээсээ ирэхгүй байх тохиолдол байгаа зэрэг гомдол иргэдээс ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор амралтын өдөр алгасахгүй ажиллаж, эмчийн орон тоог нэмжээ. Үүний дагуу иргэдийн санал гомдол багассан ч өндөр хөгжилтэй орнуудын түвшинд очих болоогүй байгааг шүүмжилж байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад түргэн тусламж 5 минутын дотор очих ёстой гэсэн хэм хэмжээ үйлчилдэг байна. Манайд ийм үйлчилгээ хүргэхэд зам, дэд бүтэц, эмнэлгийн хэрэгсэл, албан хаагчдын хүрэлцээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа.