
Монгол улс 18 га талбай ойтой юм байна. Үүний 2 сая нь түймэрт өртсөн, хорхойд идүүлсэн, унаж хатсан зэргээр цэвэрлэх шаардлагатай болсон юм. Тиймээс Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумын ойг цэвэрлэхээс ажлаа эхлэн, 2014 онд 21 мянган га талбайг цэвэрлэхээр төлөвлөжээ. Тэгэхээр нийт цэвэрлэх шаардлагатай га талбайн 1 орчим хувьд нь энэ жил цэвэрлэгээ хийх нь. Ийм хурдаар ажиллавал 100 жилийн ажил болох учраас ирэх жилээс ажлаа эрчимжүүлэн жилд 40-50 мянган га-д хүргэх зорилт тавьсан байна.
Сэтгэгдэл (3)