
Монголын театр урлагийн шилдгүүдийг
тодруулдаг "Гэгээн муза" наадам энэ
жил ирэх тавдугаар
сарын 12-нд болохоор товоо зарлаад буй.
Тэгвэл тус наадамд нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэлсэн байна. Тодруулбал зохиолч, найруулагч СТА С.Баярсайханы “Гоолингоо” дуулалт жүжиг “Шилдэг жүжгийн зохиол”, “Шилдэг хөгжмийн
зохиол”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг
эрэгтэй туслах дүр” зэрэг 5-н номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхээ авчээ.
Жүжгийн зохиолыг найруулагч СТА С.Баярсайхан, хөгжмийн зохиолыг УГЗ Ш.Аюуш нар бичсэн бол гол дүрүүдэд цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатар, УДЭТ-н жүжигчин СТА Г.Отгонцэцэг нар тоглож байсан юм.
24tsag.mn