
Тэмцээнд "Монгол модель", "Эра модель", "Андра модель", "Азийн модель" "Торго модель" зэрэг таван загварын агентлагийн нийт 14 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр "Андра" модель агентлаг цомын эзэд болжээ.
Энэхүү нөхөрсөг тэмцээний гол зорилго бол багуудын бооцоонд цугласан мөнгөөр Эх нялхсийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж авч өгөх байсан бөгөөд тэд үүнийгээ амжилттай хэрэгжүүлж хоёр төрлийн апаратыг тус төвд хандивласан байна.
Ингээд эхний байруудыг танилцуулъя.
Эрэгтэй:
Нэгдүгээр байр - Монгол модель
Хоёрдугаар байр - Андра модель
Гуравдугаар байр - Азийн модель
Эмэгтэй:
Нэгдүгээр байр - Андра модель
Хоёрдугаар байр - Азийн модель
Гуравдугаар байр - Эра модель
