
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын авто замын уулзварын зүүн талд хүн машинд дайруулж дарагдсан байна гэсэн дуудлагаар Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 43 настай 2 эрэгтэй "Тоёото клугер" загварын суудлын автомашинд дайруулж хүнд бэртэн нэг эрэгтэй нь машины доор дарагдсан байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж амь биеийг нь аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/