
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 5 дугаар гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 12:03 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад "Грейс" загварын бага оврын автобус шатаж байсныг унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 5х7 метрийн хэмжээтэй гарааш дотор хураалттай банз шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн,Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын хуучин эцсийн буудлын урд авто зам дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг 14:21 цагт өгснөөр Аврах гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад Элентра загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Ийн иргэдийн анхаарал болгоомжгүйгээс автомашин шатсан дуудлагууд өчигдөр хэд хэдэн удаа иржээ.
Д.Ундрах /24tsag.mn/