
Шинэчлэлийн Засгийн газрын үр дүнтэй хэрэгжиж байгаа цөөн хэдэн ажлын нэг бол Гудамж төсөл. Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах зорилгоор 33 уулзварыг шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд өнгөрөгч онд 11 уулзварыг ашиглалтанд оруулсан билээ. Энэ жил уг төслийн хөрөнгө оруулалтыг танаж ердөө гуравхан уулзварыг өргөтгөх болсон таагүй мэдээ хөврөх болсон. Төсөл хэрэгжиж эхэлснээр хотын замын ачаалал мэдэгдэхүйц багасч, шууд нэвтрэх зам гудамжууд бий болсонд жолооч иргэд ам сайтай байдаг. Тэгвэл уг төслийн хүрээнд шинэчилж, өргөтгөсөн уулзварын камерын бичлэгийг интэрнэтээр шууд үзэх боломжтой байдаг ажээ. Монголдоо анх удаа "stream server" ашиглан интэрнэтийн сүлжээнд камерын бичлэгийг байршуулах ажлыг "Женералтеч" ХХК гүйцэтгэсэн байна. Аль замын уулзвар ямар ачаалалтай байгааг та гэртээ, ажилдаа компьютер, гар утас ашиглан харах боломжтой. Жолооч тохиромжтой цагаа сонгож хөдөлгөөнд оролсцноор замын ачаалал 20% орчмоор буурдаг болохыг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Та яг одоо 3-4 хорооллын өргөө кино театрын уулзварын ачаалал ямар байгааг энэ холбоосоор орж үзнэ үү.
http://gudamjtusul.mn/camera/
Сэтгэгдэл (3)