
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жил, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ялыг тус тус оноосон. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан
билээ. Энэхүү ялыг шүүгдэгчид болон тэдгээрийн ар гэрийнхэн,
өмгөөлөгчид эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа бөгөөд
өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгчдийн өмгөөлөгч нар оролцох юм.
Мөн
“Гал үндэстэн холбоо” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл,
шүүгдэгчдийн ар гэрийнхэн өнөөдөр Нийслэлийн шүүхийн үүдэнд суулт
зарлаж, шүүхийн шийдвэрийг хүлээнэ хэмээн мэдэгдээд байгаа юм. Дашрамд
дурьдахад, УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр 08.00 цагт Ц.Мөнхбаяртай
уулзсан гэсэн мэдээллийг эх сурвалж хэллээ. Гагцхүү тэд шүүх хурлаас өмнө ямар зорилготой уулзсан нь тодорхойгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)