“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэж байгаа билээ. Учир нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 22 жилийн ял авсан тус холбооныхон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.Өглөө 09.00 цагаас эхэлсэн шүүх хурал дөнгөж сая завсарлаад байна. Улмаар хэдхэн хормын дараа гурван шүүгчийн тогтоолоо гаргах юм. Мөн шүүхийн гадна талд Гал үндэстэн холбооныхон хийгээд яллагдагчдын ар гэрийнхэн суулт зарласан гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ талаар албаны хүнээс тодруулахад “Одоогоор суулт зарласан зүйл алга” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/



















































