
Бизнес эрхлэгч бүр ажилтан, албан хаагчдынхаа эрхийг хамгаалах үүрэг хүлээдэг. Харамсалтай нь манайд уул, уурхай, барилга, худалдаа үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчид хүний эрхийг хамгаалж чадахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Жишээ нь уул уурхайн салбарт ажиллагсад эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй орчинд ажилладаг нь хүний эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр аж. Мөн бусад салбарт ажиллагсдын таатай орчинг бүрдүүлэх үүргийг бизнес эрхлэгчид хүлээдэг ч амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүй, хөдөлмөр эрхлэгчид ч шаардлага тавих нь цөөн. Харин бизнесийн байгууллага хүний эрхийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдолд ХЭҮК-т хандах эрх иргэн бүрт байдаг байна.