
Төр засгаас Монгол Улсыг ногоон хөгжлийн жишиг болгох зорилт тавиад байгаад ч уул уурхайг дагаад байгаль орчин ихээр сүйдэж байна. Хэдийгээр энэ тал дээр анхаарч, ярьж байгаа ч байгаль орчныг аврах алхамд дорвитой өөрчлөлт хийгдээгүй байгааг салбарынхан шүүмжиллээ. Жишээ нь, уул уурхайн төслийг хэрэгжүүлж, газраа сэндийчэж эхлэхээсээ өмнө Төмөр зам барих дэлхийн жишиг манайд эсрэгээрээ хэрэгжиж байна. Энэ нь байгаль орчны төлөөх төрийн бодлого оновчтой хэрэгжихгүй байгаагийн нэг хэлбэр гэнэ. Дэлхийн туршлагаас харахад байгалийн баялгийг зохистой ашиглаад иргэддээ үр өгөөжтэй, байгаль орчинд хоргүй уул уурхайг хөгжүүлсэн улс орнууд байхад баялгаа гадныханд алдаж, хоосон хоцорсон туршлага Африкийн зарим орнуудад гараад байгаа. Тийм учраас ийм байдалд хүрэхгүйн тулд иргэн бүрийн оролцоог бий болгох шаардлага бий болсоныг ч хэлж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 9000 гаруй га талбайд нөхөн сэргээлт хийсэн тоо байдаг. Хэдийгээр нөхөн сэргээсэн ч биологийн төрөл зүйл, ургамалыг авран хамгаалж чадахгүй байгаа нь алдаатай бодлогын нэг жишээ болох юм. Гадны улс орнуудын хувьд уул уурхайн ашиглалт явуулахаасаа өмнө нөхөн сэргээх боломжтой эсэх дээр тооцоо судалгаа явуулдаг жижиг байдаг байна.