
Английн “Челси” эхний тоглолтод 3:1-ээр хожигдсон хариугаа авахаар “Стэмфорд Бридж”-дээ Парисын “ПСЖ”-ийг хүлээн авсан юм.
Тоглолтын эхнээс довтолсон "Челси"-чүүд нэгдүгээр үеийг 1:0 харьцаагаар илүүрхсэн бөгөөд хоёрдугаар үед тэд дахин нэг гоолыг “ПСЖ”-ийн хаалганд оруулсанаар онооны харьцааг 2:0 болгож илт давуу ялалт байгууллаа. Ийнхүү “Челси” аваргуудын лигийн их шөвөгт шалгарч байна.
Түүнчлэн хоёр дахь хариу тоглолт Бундеслигийн төлөөлөл “Боруссия Дортмунд”, Испанийн “Реал Мадрид” клубуудын хооронд Сигнал Идуна Парк цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолтонд "Дортмунд"-чууд 2:0 харьцаатай хожсон боловч эхний тоглолтонд олон бөмбөгний зөрүүтэй хожигдсон учраас хагас шигшээ шатанд шалгарч чадсангүй.
24tsag.mn