Т.Ганболдыг цагдан хорьжээ
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан "Алтан Дорнод Монгол" компаний захирал Т.Ганболдыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар саатуулан шалгах болсон. Энэ явцад түүнийг цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Тэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа хүнд машин механизмийн тендерийг хамаатан саданууддаа өгсөн, Эрдэнэт үйлдвэрт хувийн компаниараа дамжуулж их хэмжээний ган бөмбөлөг нийлүүлж, албан тушаалын давуу байдлаа ашиглан хувийн бизнесээ хөгжүүлж, улсын үйлдвэр ашигтай ажиллах боломжийг зогсоосон, АНУ-ын HSBC банкнаас 10 сая долларын зээл авч ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ хийсэн ч энэ мөнгийн "Жаст групп"-д шилжүүлсэн зэрэг үйлдэлд нь хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээллэж байна.
Сэтгэгдэл (6)