
Тэд намынхаа улс төрийн үйл ажиллагаа, улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн асуудлаар намын удирдлагууд, хамт олонд зөвлөх үүрэгтэй. Тэгвэл тус зөвлөхүүдийн танхим өнөөдөр хуралдаж байна. Тэд улс оронд үүсээд байгаа улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал түүнээс үүдэн гарах хор уршиг, эдгээрийг даван туулах арга замын талаар санал солилцож нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байгааг эх сурвалж мэдээллээ. Хуралдаанд намын дарга асан Ө.Энхтүвшин, С.Баяр нараас бусад хүмүүс хүрэлцэн ирсэн гэв.