
Тэгвэл 23 настай бүсгүй чухам ямар учраас гадаад эрийг хөнөөв гэдэг асуулт одоо ч олныг гайхшруулсаар. Тэрбээр энэ хэргийг ганцаараа үйлдэж чадах уу гэдэг дээр ч хүмүүс эргэлзсээр. Цаашлаад энэ хэрэгтэй холбоотой олон асуудлын учиг тайлагдаагүй явсаар өдий хүрлээ.
Тиймээс ч өмгөөлөгчийнх нь зүгээс шүүх хуралдаанд давж заалдсанаар байгаа. Улмаар Давж заалдах шатанд онц хэрцгий аргаар гэдэг хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ ял нь хэвээр үлдсэн. Тиймээс Ч.Баттуулын өмгөөлөгч болоод ар гэрийнхэн нь дахин Дээд шүүхэд хандана гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл Дээд шүүх дээр уг хэрэг ирсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Юутай ч одоо Дээд шүүх ямар хариу гаргах эсэх нь тодорхойгүй байгаа ч Дээд шүүхийнхэн энэ хэрэгт дутуу орхигдсон баримт сэлтийг нарийвчлан шалгаж, ихэд анхаарлаа хандуулж байгаа сурагтай.
Д.Ундрах /24tsag.mn/