
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Жанцангийн автобусны буудал автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад “Марк-2” загварын суудлын автомашин, “Грейс” загварын бага оврын нийтийн тээврийн автомашинтай мөргөлдөсний улмаас тус 2 автомашины жолооч 43 настай, эрэгтэй, 34 настай, эрэгтэй нар төмөр хийцэд хавчуулагдсан байжээ. Улмаар тус хоёр иргэнийг гаргаж хүнд гэмтсэн байсныг нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлэн өгчээ. Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, "Хос өргөө 1"-ийн ард автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад “Тоёота Эди” загварын суудлын автомашин, “Хюньдэй” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөсний улмаас “Тоёота Эди” загварын суудлын автомашины зорчигч 43 настай, эмэгтэй хавчуулагдсан байсныг гаргасан ба жолооч 40 настай, эрэгтэй хүнд гэмтсэн тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлэн өгчээ. Энэ мэт зам тээврийн ослоос үүдэлтэй хүн хавчуулагдах тохиолдлууд ихээр гарч байгааг НОБГ-аас сэрэмжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/