
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Баянзүрх хотхоны 106 дугаар байрны 2 дугаар давхарын цонхноос бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад дээд давхарын айлынх цонхоор дамжин орж 2 настай эрэгтэй хүүхэд байсныг амь биеийг нь аварч хүлээлгэн өгсөн байна. Энэ мэт эцэг, эхийн болгоомжгүй үйлдлээс болж хүүхэд унаж өндрөөс унаж осолдох, бэртэж гэмтэх тохиолдол ихээр гардагийг НОБГ-аас онцолж байна.
Д.Ундрах /24tsag.mn/