
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 5-н шарын "Номин" агуулахын хашаа шатаж байна гэсэн мэдээллээр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад "УБ импекс" ХХК-ийн аж ахуйн хашааны 0.5 га газрын хөрсний өвс, 3 ширхэг модон тавцан шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар эмнэлгийн хашаанд хөрсний өвс шатаж байна гэсэн мэдээллийг 16:46 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад хашааны 0.5га газрын хөрсний өвс шатаж байсныг иргэд унтраасныг байсныг шалгажээ. Хуурайшилт их байгаа энэ өдрүүдэд иргэдийн болгоомжгүй үйлдлээс гал их гарч байгааг НОБГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/