
Гурван жилд нэг удаа туслахаа сольдог түүний сүүлийн туслах Криста нь англи хүн байсан юм. Тэрээр энэ удаа Ази бүсгүйг туслахаараа авахаар шийдсэн байсан бөгөөд шалгаруулалтанд 200 гаруй бүсгүй орсноос Вашингтонд амьдардаг С.Маралмаа тэнцжээ.
Бритни түүнтэй гурван цаг гаруй ярилцсаны эцэс монгол бүсгүйн хэлний мэдлэг болон зохион байгуулах чадварыг магтжээ.
С.Маралмаа нь 2008 онд АНУ-ын Урлагийн их сургуулийн шоу менежерийн ангийг төгссөн бөгөөд тэнд амьдраад 17 жил болж байгаа гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)