
Тодруулбал СТА жүжигчин Г.Ундармаа хэсэг залуу уран бүтээлчдийнхээ хамтаар өрх тусгаарлаж байгаа гэж байсан юм.
Тэгвэл энэ талаар ""Шинэ үе"" продакшны хамт олон албан ёсоор мэдэгдэл хийсэн байна. Тэд "Бид жүжигчидтэйгээ тогтсон гэрээтэйгээр ажилладаг ба аливаа нэг уран бүтээл дээр ажиллахдаа жүжигчдийнхээ оройлол дүрийг харж уран бүтээлчиддээ хамтран ажилладаг. Мөн ""Шинэ үе"" продакшны жүжигчин Отгоо, Ганбаа, Алдармаа ажлаасаа гарна гэдэг ор тас худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдье" гэжээ.
Хамгийн сонирхолтой тэд жүжигчин Г.Ундармаагийн тухайд ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд түүнийг хамтлагаасаа гарч байгаа гэдэг үнэний ортой бололтой.
Сонирхуулахад "Шинэ үе"-ийнхэн энэ сарын 18-наас эхлэн Өвөрмонголын аймаг, хотуудаар аялан тоглолт хийх гэнэ.