
Гурван аваргаараа алдартай хоймор нутгийн залуу бөхчүүдийг бэлтгэн монголын үндэсний бөхийг хойч үедээ өвлүүлж, олон хүчтэн төрүүлэх зорилгоор дээрх барилдааныг зохион байгуулжээ.
Тус барилдаанд Бүрэнтогтох сумын заан Г.Балжинням түрүүлж, Их-Уул сумын заан Э.Ширнэн үзүүрлэсэн байна. Барилдааныг Мон хаус группын нягтлан бодогч С.Гансүх, Г.Аззаяа нар ивээн тэтгэжээ.