
Сүүлийн 10 жилийн турш театрын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” ёслолын ажиллагааг энэ жилээс тавдугаар сард зохион байгуулж байхаар болсон. Тэгвэл "Гэгээн муза 11" дэх удаагийн наампын нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт дуусчээ. Эхний шатанд драмын, дуулалт, хүүхдийн, нэг хүний жүжгийн төрлөөр шилдэг жүжиг, найруулагч, зохиол, хөгжмийн зохиолч , зураач, жүжигчин гэсэн номинацид нийт 36 бүтээл өрсөлджээ. Наадмын шүүгчээр есөн хүн ажиллаж, хоёрдугаар шатанд нэр дэвшсэн бүтээлүүдийг тодруулсан ч албан ёсоор олон нийтэд зарлах хараахан болоогүй аж.
Д.Дуулим