
Концерт энэ сарын 18-нд 17:00 цагаас СУИС-ийн “Оюутан” театрд болох бөгөөд концертонд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам урилгаар оролцож “Өөрийгөө танихуй” лекцээ хүргэх гэнэ.
Сонирхуулахад “Хөсөгтөн” хамтлагийн хөгжимчид болох МУСТА Ч.Амарбаясгалан, Г.Адъяадорж нар ирэх сарын 13-нд ДБЭТ-ын тайзнаа 19:00 цагаас “Ирмүүн хэмнэл” хэмээх тоглолтоо толилуулахаар болжээ. Мөн ирэх намар тус хамтлагийнхан ойн нэгдсэн тоглолтоо хийх юм байна.
24tsag.mn