
Тодруулбал Swarovski брэнд 2003 оноос хойш "Swarovski runway rocks project"-ыг зохион байгуулах болсон бөгөөд энэ нь олон улсын авьяаслаг загвар зохион бүтээгчдийн 100% сваровски шигтгээгээр урласан дэлхийд ганцхан гэж тооцогдох загварууд юм.
Эдгээр бүтээлүүдийг дуудлага худалдаагаар нэртэй дуучид уран бүтээлчид өөрийн болгож авдаг ба жишээлбэл Beyonce, JLO, Laure Shang (хятадын дуучин) гэх нэрт дуучид клипэндээ өмсдөг байна. Энэхүү загваруудын 2013 оны каталогийн моделиор ажиллах гэрээг мисс Б.Баттогтох авчээ.
Ингээд түүнд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье!
24tsag.mn