
Тодруулбал өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Индонези болон Бразил улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Г.Баярсайхан гишүүн “Дээрх хоёр улсад суух элчин сайд нар маань иргэд рүү гээ хандсан ажлыг түлхүү хиймээр байна. Цаашлаад хилийн чанадад монголчууд гэмт хэрэгт их холбогддог болсон. Тэгэхээр үүнийг багасгах ажлыг хийгээрэй. Т.Аянтунгаа болон олон залуус гадны улсад хар тамхины хэрэгт холбогдсон. Энэ мэт гэмт хэрэгт холбогдсон залуусынхаа хэргийг шийдвэрлэж өгөөрэй” гэж хэлэв.
Уг нь Т.Аятунгаа охиноо алдсан гэх хэргээр хуулийн хяналтын байгууллагад шалгагдсан. Гэтэл түүнийг Г.Баярсайхан гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон хэмээн олон нийтэд зарлалаа. УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хувьд хэлье гэж хэлэв үү хэл нь халтираад хэлсэн үү гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.