
2007 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн энэхүү уралдаан нь өдгөө найм дахь жилдээ ийнхүү зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ уралдаанд цэвэр монгол адуу уралддаг гэдгээрээ онцлогтой төдийгүй улс, бүсийн наадамд түрүүлж айрагдаж байгаагүй үрээнүүд уралддаг уламжлалтай билээ. Өөрөөр хэлбэл цэвэр цусны болоод эрлийз үрээнүүдийг уралдуулахгүй. Мөн улс бүсийн наадамд айрагдаж түрүүлж байсан үрээнүүд энэ уралдаанд оролцохгүй... Бүртгэлийн хураамж урьдийн адил 300.000 төгрөг байх бөгөөд хязаалан насны морь 12 км-ээс, шүдлэн насны морьд 10 км-ээс тус тус шандас шалгана.
Мөн энэ уралдааны үеэр морин жилийн босгон дээр Монгол улсын Алдарт уяач цолоор энгэрээ мялаасан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Намжилцэрэнгийн Даш-Өлзий гуай "Алдарт цолны мялаалга"-аа хийж, төрөөс олгосон тэрхүү сайхан цолныхоо баярыг түмэн олонтойгоо хуваалцахаар шийджээ.
Эрхэм уншигч, уяачид та бүхэн энэхүү уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9911-3536 дугаарын утсаар лавлана уу.
Эх сурвалж: Hiimori.mn