Манай улс Ерөнхийлөгчийнхөө зарлигаар "Мод тарих үндэсний өдөр"-тэй болсон. Энэ өдөр бүх нийтээрээ мод тарьж, ногоон ирээдүйг цогцлоохоор ажилладаг билээ. "Мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд сүүлийн хоёр жил Улаанбаатар хот овоо хэдэн модтой болсон. Гэтэл нөгөө хэдэн мод, бутыг нь нийслэлийн Тохижилт үйлчилгээний газраас тайрч эхэлжээ. Тодруулбал, Хөгжим бүжгийн зүүн урт байрладаг 50-70 жилийн настай таван модыг тус газраас тайрч хаясан байна. Шалтгаан нь маш энгийн бөгөөд тэр хавийн дулааны шугамыг солихоор болсонтой холбоотой гэнэ. Байгаль хамгаалагч хэсэг залуус уг моддыг үндэсээр нь салгаж өөр газар шилжүүлж суулгая гэсэн санаачилгыг гаргаад ТҮК-ийн захиралд хандсан боловч өмнөөс нь "Тайрах зөвшөөрөлтэй. Тайрна" гэж хэлээд утсаа салгажээ.
Төрийн тэргүүн нь мод таръя хэмээн уриалж явахад ТҮК-үүд нь мод тайраад байдаг нь ямар учиртай вэ.

Төрийн тэргүүн нь мод таръя хэмээн уриалж явахад ТҮК-үүд нь мод тайраад байдаг нь ямар учиртай вэ.

Т.Энхэлээ