
Нийгэм улс төрийн өнөөгийн байдлыг элэглэлээр тольддог эрхмүүдийн анхны нэгдсэн тоглолтын үеэр дуу хуур байхгүй ч гурван цагын турш элэглэлийн ертөнцөөр таныг аялуулах гэнэ.
Хотын дарга Э.Бат-Үүл, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Ноён Бондгор, “Хип хоп” холбооны тэргүүн Баавар зэрэг олон олны танил хүмүүсийг ихэр мэт дууриах элэглэгчдийн тоглолт өнөөдөр 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох аж.