
Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлэгийн хариу гарчээ. Энэ мэдээллээс харахад автомашингүй 10 гаруй гишүүн байна. Тэдний дунд “Mercedes Benz” автомашинаараа гайхуулж явсан Л.Эрдэнэчимэг гишүүний нэр байх юм. Уг нь Л.Эрдэнчимэг гишүүн саяхан л өөрийн твиттер хуудаснаа “Донсолгоо гаргадаг ухаалаг системтэй, V-8 хөдөлгүүртэй боловч шатахуун маш бага иддэг, автомат удирдлагатай, жолоочгүй явах системтэй дугуй нь хагардаггүй юм байна” гэх мэтээр машинаа гайхуулаад байсан. Ямартай ч түүний “Mersedes benz S 500” автомашин нь хаачсан тодорхойгүй ч хөрөнгө орлогын мэдүүлгээс нь дутжээ.
Сэтгэгдэл (4)