
БНСУ-ын Масан хотноо энэ сарын 25-наас ирэх тавдугаар сарын 2-ны хооронд болох тус наадамд нийт 14 улс орны уран бүтээлчид өрсөлдөх юм.
Наадамд оролцогчид үндэсний хэв маягаа тусгасан бүтээлүүд толилуулдгаараа онцлог. УДЭТ-ынхан монгол ардын домгоос сэдэвлэсэн “Хөхөө шувууны домог” нэртэй тоглолтоо бэлтгэн оролцох юм. Энэхүү тоглолтод МУСТА Б.Болормаа, МУСТА Д.Ганцэцэг, МУСТА А.Алтантөр, Залуу жүжигчид Б.Одончимэг, Г.Алтангэрэл, А.Чингүн нар оролцох бөгөөд тэд энэ сарын 26-нд БНСУ-г зорихоор болжээ.
24tsag.mn