
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 90 жилийн ойн баяр ирэх долоодугаар сарын 24-нд тохионо. Үүнтэй холбогдуулан нутгийн зөвлөл, орон нутгийн удирдлага, уугуул иргэдийн санаачилгаар түүхт 90 жилийнхээ ойд зориулсан хандивын тоглолтыг зохион байгуулахаар боллоо. Эрдэнэцагаан сумын хувьд төрт шашины нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Ж.Галсандашийн төрөлх нутаг юм. Хутагтаа сүсэглэж, дээдэлдэг нутгийн ард түмэн энэхүү тоглолтоор дамжуулан Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын тодруулсан Хутагтын хойд дүрийн айлдварыг сонсох боломжтой. Энэхүү тоглолтонд урилгаар 4 Ардын жүжигчин , 11 МУГЖ, 12 МУСТА болон залуу уран бүтээлчид нийлсэн хорь гаруй бүтээлчид оролцох бөгөөд уран бүтээлчдийн дуулах дууны ихэнх шүлгийг Эрдэнэцагаан сумын уугуул яруу найрагчид болох С.Амартайван, Л. Лутбаяр нар бичжээ. Түүхт 90 жилийнхээ ойд хувь нэмрээ оруулахаар авсан таны нэг билет нутаг орноо гэсэн чин сэтгэлийн илрэл болох юм. Тоглолт дөрөвдүгээр сарын 29-нд 19 цагаас Улаанбаатар паласт болно.Тоглолтын билетийг Сүхбаатар аймгийн төлөөлөгчийн газар болон Улаанбаатар паласын билетийн кассаар борлуулж байна.