С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн 2014 оны шилдэг залуу уран бүтээлчдийн “ДУУРЬСАХУЙ” үндэсний монгол урлагийн тоглолт ирэх сарын 1-нд, “ДУУРЬСАХУЙ” сонгодог урлагийн тоглолт ирэх сарын 2-нд 17.30 цагаас Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тус тус болно.

“ДУУРЬСАХУЙ” – үндэсний монгол урлаг тоглолтонд ОХУ-ын Буриадын Улаан Үд хотноо болсон “Найдал” олон улсын хөгжмийн наадмын Гран При шагналт ХБК-ийн III курсын оюутан Б.Номун, “Мөнгөн хараацай” шагналт 11-р ангийн сурагч Э. Мөнхбаяр, Лимбэ ба цуурын хоршил, ХБК-ийн Үндэсний найрал хөгжим удирдаач МУСТА Р.Ганбат, ХБК-ийн уртын дуучид, ХБК-ийн ардын бүжигчид оролцох юм.
Харин “ДУУРЬСАХУЙ” сонгодог урлагийн тоглолтонд
С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн Улсын IV уралдааны Гран При шагналт, “Ф.Шопен ба XXI зууны Монгол” Олон Улсын төгөлдөр хуурчдын уралдааны Гран При шагналт ХБК-ийн I курсын оюутан Э.Номин, АНУ, Чех, Франц зэрэг орнуудын Олон Улсын уралдаануудын удаа дараагийн Гран При шагналт ХБК-ийн 8-р ангийн сурагч Г.Чингүүн, С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн Улсын IV уралдааны Гран При шагналт Х.Санчир, “Мөнгөн мод” шагналт, МУГавъяат багш Б.Зоригтын удирдсан “Цохивор хөгжмийн чуулга”, ХБК-ийн симфони найрал хөгжим, ХБК-ийн найрал дуучид, ХБК-ийн сонгодог балетын бүжигчид оролцоно.
Ерөнхий зохион байгуулагчаар С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж ажиллаж байна.

24tsag.mn