
Хөвсгөл аймагт цагдаагийн алба хаагчид, хилийн тагнуулын ажилтанг зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, тус хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтсийн дэд дарга Н.Уртбаяр үйлджээ. Тэрбээр аймгийн замын цагдаагийн хэлстийн Н гэгч байцаагчтай нийлэн Хөвсгөл аймгийн хилийн отрядын Тагнуулын ажилтанг бүлэглэн зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан байна.
Хэргийг шалгахаар ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын албанаас ажлын хэсэг гарч, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)