
Энэ жил 12 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд “Алтан хуур” наадам нь нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Тус ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох аж.
Ийнхүү улаан хивсний ёслол 17:00 цагаас эхлэх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт 20:00 цагаас болж шилдгүүдээ тодруулах юм.
“Алтан хуур-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд АУЗ Ш.Сүрэнжав, АЖ Б.Зангад, ТШ Б.Шарав, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, МУСГЗ Ч.Буянхишиг, МУУГЗ Б.Бямбабаяр, МУСГЗ Ш.Гүрбазар, МУСГЗ Ш.Хүрэлбаатар, МУСГЗ Ч.Ганхуяг, МУГЖ Д.Хоролсүрэн, МУГЖ Ж.Нансалмаа, МУСТА Ц.Ерөө нар оролцох юм.
Түүнчлэн хүндэтгэлийн гала концертод МУГЖ Б.Эрдэнэбат, МУГЖ У.Далантай, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Ж.Болормаа, МУГЖ Г.Ариунбаатар, Ц.Төвшинтөгс, МУГЖ С.Вандан, С.Жавхлан, С.Батсүх, .Дуламсүрэн, С.Ганзориг нар оролцох бөгөөд МУСТА Д.Хишигбаяр, Б.Болд, Э.Чулуунчимэг, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий, Г.Эрдэнэчимэг, МУСТА Ц.Ерөөгийн шавь нар уригдана оролцож ая дуугаа өргөнө.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)