
Энэхүү тэмцээнд хоёр жил орчим завсарлаад байсан олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа спорт гар бууны 25, хийн гар бууны 10 метрийн дасгалд цэц сорьж байна. Түүний хувьд Лондоны олимпоос хойш оролцож буй анхны тэмцээн гэхэд болно.
Нийт 18 байгууллагын 140 гаруй тамирчин цэц сорьж байгаа тэмцээний спорт гар бууны 10 болон урт бууны 25 метрийн дасгалд гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, ОУХМ Н.Баяраа, О.Янжинлхам нар тэмцээнийг хошуучилж байна. Өнөөдөр урт бууны 50 м-ийн дасгалуудаар тэмцээн үргэлжлэх бол ангилал бүрийн аваргууд маргааш тодрох юм.
Сонирхуулахад энэхүү тэмцээнийг дууссаны дараа тамирчдын чансааг шинэчилж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох мэргэн буучдыг шалгаруулах гэнэ.
24tsag.mn