
Тэрээр энэхүү наадамд Оросын зохиолч Нина Мазурийн зохиол “Эдит Пиаф” моно жүжгээр оролцсон бөгөөд жүжгийн найруулагчаар Б.Баатар ажилласан юм.
Жүжигчин бүсгүй энэхүү наадмаас шагнал хүртсэн тухайд "Сэтгэл маш өндөр байна. Санасан зорьсондоо хүрлээ. Бидэнтэй хамт байж биднийг ямагт дэмжиж байсан та бүхэндээ баярлаж байна. Юуны өмнө энэ жүжгийг хийж өгсөн Б.Баатар найруулагчдаа баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Жүжигчин Ц.Баясгалан нь 1997 оноос эхлэн УДЭТ-т жүжигчнээр ажиллаж буй бөгөөд “Нууц амраг чинь болъё”, “Хайрын виз”, “Шар тэнгисийн тарчлаан”, “Парисын дарь эхийн сүм”, “Солиотой жүжиг”, “Домогт Ану хатан”, “Эсрэг дурлал” зэрэг 50 гаруй гол болон туслах дүрийг бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.

А.Наран
24tsag.mn