
Сэлэнгэ аймгийн нутгаас хүнд даацын ачааны автомашинаар их хэмжээний мод тээвэрлэж явсан хүмүүсийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн ажилтнууд энэ сарын 21-ний өглөө саатуулан шалгажээ.
“FUSO” маркийн 56-68 СЭҮ улсын дугаартай ачааны машинд 35 шоо метр гуалин ачиж явсан бөгөөд гарал үүслийн гэрчилгээгээ хуулийн дагуу бүрдүүлээгүй байсныг нь тогтоосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/