
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад эзэн нь тодорхойгүй 6х9, 5х7 метрийн хэмжээтэй 2 зуны байшин бүрэн шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн ЗХ-ний 015 дугаар ангийн хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад хашаа, шар өвс шатаж байсныг унтраажээ.Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Цэнгүүн кафегаас утаа гараад байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад цахилгаан тогоо залгаатай орхисон байсныг аюулгүй болгосон. Энэ мэт өчигдөр НОБГ-т гал түймрийн найман дуудлага ирсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/