
Тодруулбал эрэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Д.Цогтбаатар, 125 кг-ын жинд ОУХМ Н.Золбоо, эмэгтэй 58 кг-ын жинд спортын мастер Б.Шоовдор нар мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэй 65 кг-ын жинд спортын мастер Б.Батмагнай, эрэгтэй 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн нар хүрэл медаль хүртэцгээсэн байна.
Маргааш эрэгтэй 61 кг-ын жинд спортын мастер Н.Лхамгармаа, 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, 96 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга, эмэгтэй 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нар барилдах аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)