
Тэгвэл энэхүү тэмцээнд манай улсаас зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
Түүний багш монголын мастер гоо сайхан ч Э.Мөнхбаяр тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа гэнэ.
Л.Цэрэндулам нь 2005-2008 онд Үйлдвэр урлалын сургуульд үйлдвэрлэлийн график дизайны анги, 2008-2012 онд СУИС-ын Тайз дэлгэцийн зураачийн анги, 2012-2014 онд Соёл Урлагийн их сургуулийн Соёлын иргэншлийн сургуульд соёл судлалын магистраар тус тус төгссөн. Мөн 2010 онд “Muugii make up studio” анхан шатны сургалт, 2014 онд “Muugii make up studio” гүнзгий шатыг төгсөж мэргэжлийн нуур будагч болжээ.
Ингээд авъяаслаг уран бүтээлчдээ амжилт хүсье.
24tsag.mn