
Хамтарсан бэлтгэлийн бүрэлдэхүүнд улсын хошой аварга Б.Гэрэлмаа, дэд аварга Б.Цолмон, Ө.Дөлгөөн, хүрэл медальт М.Жаргалмаа, П.Урангоо мөн А.Халиунаа, О.Анударь, С.Энхжин, Ө.Дөлгөөн нар багтжээ.
Тэд өчигдрөөс бэлтгэлдээ гарсан бөгөөд олимпийн аварга Хятадын шигшээ болон Италийн багтай долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийж байна.
Тэдний бэлтгэлийг хүнд сэлэмний дэлхийн шилдэг багш Маэстро Даниель Левавесур удирдаж байгаа бол бэлтгэлд оролцох зардлыг “Сүү” хувьцаат компанийнхан ивээн тэтгэжээ.
Манай тамирчид энэхүү хамтарсан бэлтгэлийн дараа олон улсын туялзуур сэлэмний холбооны гранпри тэмцээнд оролцох аж.
24tsag.mn