
Энэ жинд 12 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт тажикийн бөх Рустам Искандерийг 8:2 онооны харьцаагаар ялсан байна.
Мөнгөн медалийн төлөө иракийн бөх Салах Межеед Ахмедтэй барилдаж цэвэр ялсан бол алтан медалийн төлөө Киргизийн бөх Магомед Мусаевтай барилдан 7:5 онооны харьцаагаар илүүрхэж Азийн аварга болов.
Олон улсын хэмжээний мастер Ч.Ганзориг 2006 онд мөн улсын Алматы хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт медаль авснаас хойш 8 жилийн дараа Д.Хүдэрбулга тивийн аварга боллоо.
Түүнчлэн өчигдөр эрэгтэй 74 кг-ын жинд ОУХМ П.Өнөрбат мөнгөн медаль хүртэж тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Мөн эмэгтэй 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл аман хүзүүдэж эмэгтэй тамирчдынхаа хоёр дахь мөнгөн медалийг энгэртээ зүүсэн бол “Алдар” спорт хороо, “Ажнай” клубын залуу тамирчин Н.Лхамгармаа 61 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм.
24tsag.mn