
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа орлогыг олон нийтэд зарладаг уламжлал тогтсон бөгөөд энэ нь киночдын өрсөлдөх байдлыг нэмэгдүүлэх, чанартай сайн кино үзэгчдэд хүрэх ажлын эхлэл болоод байгаа билээ. Дөрөвдүгээр сар гарсанаас хойш Өргөө кино театрт монгол кино гараагүй байж байгаад өнгөрсөн 18-ны өдрөөс Өргөө болон Тэнгис кино театрт “Үргээлэг” уран сайхны кино нээлтээ хийлээ. Гарсан цагаасаа хойш үзэгчдийн анхаарлыг татаж буй уг кино ганцхан долоо хоногт 132,179,571 төгрөгийн ашиг олжээ.
Д.Ундрах /24tsag.mn/